“LAND УНАЧИХСАН ЛАА ЭРЭЭД ЯВЖ БАЙДАГ ГЭНЭ”

2012-01-20 07:43:00

 “Монголчуудыг алт сандайлсан гуйлгачид хэмээдэг нь тун оносон үг юм” хэмээн гаднын нэгэн сэтгүүлч уулга алдан бичжээ. Оюутолгой Таван толгой гэхчилэн уул уурхайн баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон Монгол Улсад гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн аймгийн төв байна гэхэд итгэмээргүй юм. Моторын дуу хааяагүй сонсогдож, айлуудын цонхоор лааны бүдэг гэрэл сүүмэлзэх нь хэддүгээр зуунд ирчихэв ээ гэмээр сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн тэрбээр нийтлэлдээ онцолжээ. Мань хүнийг саяхны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгадад очиход өнөөх “алдартай” Дулааны цахилгаан станц нь ээлжит “нойрсолт”-оо хийгээд аймгийн төв тэр аяараа бидний хэлдгээр “тэг” зогсолт хийгээд байж. Гэрэл цахилгаангүй хэд хонох байтугай ганц цаг ч байж үзээгүй гаднын сэтгүүлчид энэ бол үнэхээр эрт балрын үеийг санагдуулам дүр зураг байв. Гэтэл хэзээнээсээ уужуу тайван, хүлээцтэй гэгддэг говийн иргэд энэ байдалтайгаа эвлэрээд хэдийнэ арав гаруй жилийн нүүр үзжээ. Тог нь гэнэт унтарчихвал хэн ч яав ийв гэж гайхахаа больсон гэж байгаа. Нөгөө муу цахилгаан станцад нь гэмтэл гарсан юм байгаа биз, битгий л удаасай гэж ханцуйдаа залбирдаг юм байх. “Ланд уначихсан лаа эрээд явж байдаг гэнэ” хэмээн бусдын инээд болж байгаа нь үнэндээ худал үг биш юм.

Сүүлийн арав гаруй жилд гэрэл цахилгаан тасалдаагүй нэг улирал ч амар тайван байж үзээгүй гэнэ, даланзадгадчууд. Алдаг оног халаалттай сууцандаа лаа барин өвөлжиж, зундаа мах нь хөргөгчиндөө өмхийрч, зутруухан аж төрж буй аймгийн төвийнхөн дэмий л аргаа барж суудаг байна. Саяын хэд хоног тэг зогсолт хийхэд дунд сургууль нь нар мандсан хойно эхний хонхоо цохиж байв. Халдварт шар өвчин ихэссэн, харанхуйг далимдуулж гэмт хэргийн тоо өссөн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид алдагдал хүлээж, аймгийн эдийн засаг доройтсон гээд үүнээс үүдсэн хохирол тоймоо алдаж. Гэтэл 100 гаруйхан км-ийн зайд уул уурхай дагасан бүтээн байгуулалт асар хурдан өрнөж, Монгол бүү хэл дэлхий тэр аяараа Оюутолгой, Тавантолгой руу хараа бэлчээж сууна. Ингэхэд юуны учир өмнөговьчууд арав гаруй жил гэрэл цахилгаанаар бүрэн хангагдаж чадахгүй, бухимдуу амьдрах болов? Монгол Улсын Засгийн газрын 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хурал - даанаар Даланзадгадын Ду лаа - ны цахилгаан станцыг БНСУын зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаж, БНСУ-ын “Хьюндай инженеринг” компани нийт 9.3 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлжээ.

2000 оны аравдугаар сарын 26-нд Даланзадгадын дулааны цахилгаан станцыг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Яаран сандран хам хум гарын үсэг зуран хүлээж авсан станц нь гэтэл жил ч бололгүй зэс нь цухуйгаад эхэлж. Яав, юу болов гээд үзтэл солонгосчууд хуучин, чанаргүй эд анги авчран угсарсан байж. Эргээд заргалдах гэхээр нэгэнт хүлээгээд авчихсан тул ямар ч аргагүй болжээ. Сэлбэг хэ - рэгсэл олддоггүй шалтгаан нь дэлхийд хэдийнэ үйлдвэрлэхээ больсон эд анги, тоног төхөөрөмж байдгаас үүдэлтэй. Уг ТӨХК-ийн нийт хувьцааны 41 хувийг ЭБЭХЯ, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг юм байна. Энэ станцын хувьд аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахаас гадна Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумынханд гэрэл цахилгаан түгээх үүрэг - тэй. Гэвч ашиглалтад орсон цагаасаа эхлэн арав гаруй жил доголдож, ард иргэдийг эрүүл мэнд, эд материал, нийгмийн хөгжлийн хувьд хохироосоор өдийг хүрчээ. Ард иргэдээ гал хөстэй байлгахаар 2011 онд 3.9 сая долларын хөрөнгө оруулалт хийж, өргөтгөлийн станц бариулсан хэдий ч туршилт хийж байх үедээ гэмтсэн гэнэ. Өргөтгөлийн станцыг ажиллуулах мэргэжлийн хүмүүс ч дутагдалтай байгааг станцын удирдлагууд хэлдэг. 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд Даланзадгадын “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн станцын II турбингенератор эвдэрч, аймгийн төвийн болон таван сум нэг хэсэгтээ харанхуй байсан. Харин шинэ оны өмнөхөн эвдрэлийг засаж, ажилд оруулсан ч 2012 оны нэгдүгээр сарын 10-ны 22:30 цагаас дахин тэг зогсолт хийжээ. Эвдэрсэн шалтгаан нь үндсэн болон өргөтгөлийн станцуудын нэг, гуравдугаар зуухны дотор хананы бетон ховхорч, шаталтын тавцанг дарснаас үүсчээ. Албаныхан нүүрсний чулуулаг ихээс ширхгийн хэмжээ томорч, эвдрэл гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Уг гэмтлийг засварлах сэлбэг нь Монголд байхгүй учраас ойрын хугацаанд бүрэн янзлах боломжгүй хүндхэн байдалд оржээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 16-ныг хүртэл нөөц дизель станцыг хязгаарлалттай хуваариар ажиллуулж, зөвхөн дулаанаа түгээж байв. Дулааны цахилгаан станц ачааллаа даахгүйн улмаас зөвхөн эмнэлэг, холбооны газруудад цахилгаан түгээж, орон сууцны айл өрхүүдэд шөнийн 00.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд л гэрэл цахилгаан өгч байсан тухай иргэд ярьж байна. Харин энэ сарын 16-наас орон нутгийн хөрөнгөөр барьсан өргөтгөлийн станцыг ажиллуулж эхэлснээр иргэд гэрэлтэй золгожээ. Гэсэн ч хэзээ мөдгүй эвдэрч мэдэх “асуудал”-тай станцтай учраас Цагаан сараар гэрэл цахилгаантай байх эсэхдээ иргэд эргэлзэж байгаа юм. Тиймээс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Даланзадгадын ДЦС-ын удирдлагуудыг урьж, ард иргэдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм. Үүссэн нөхцөл байдлаас хамгийн хурдан гарах гарц нь ирэх есдүгээр сард ашиглалтад орох Цогтцэ цийДаланзадгадын чиглэ лийн 110 квт-ын шугамыг яаралтай татуулж төвийн эрчим хүчинд холбогдох явдал юм. Энэ ажлыг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хариуцсан хэдий ч өвөл болсон шалтгаанаар ажлаа зогсоож, гуравдугаар сар хүртэл түр хойш тавьжээ. Харин уржигдрын Засгийн газрын хуралдаанаар өмнөговьчуудад тулгарсан асуудлыг нааштайгаар шийдсэн. Ерөнхий сайд станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгсөн. Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яарал тай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгахаар болов. Мөн төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулахаар тогтжээ.

Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг салбарын сайдад үүрэг болгосон юм. Монгол Улсын Төрийн тэр - гүүн Ц.Элбэгдорж өчигдөр өм - нийн говийг зорьсон. Гаднын сэтгүүлчийн гайхшраад буй гэрэл цахилгаангүй, хөгжил буурай аймгийн төвд мэдээж Ерөнхийлөгч зочилно. Гал хөс - гүй, ядарч зутарсан го вийнхны зовлон жаргалыг сонсох л байх. Эмнэлэг, холбооноос бусад нь гэрэл цахилгаангүй тав хоногийн турш харанхуй байхад “Манай аймаг тэг зогсолт хийгээгүй ээ” хэмээн мэдэгдэл өгч байсан дарга нарынхаа тухай иргэд ховлох вий. Хуучирч муудсан тоног төхөөрөмжийг нь сэлбэлээ гэхэд нэг хэсэгтээ торгоох л байх. Гэхдээ л 100 хувь парк шинэчлэл хийдэггүй л юм бол хэзээ нэгэн цагт эвдрэл гарч таарна. Төвийн эрчим хүчинд холбогдсон шинэ станц Даланзадгадад бариад өгчихвөл байгалийн баялгаас хувь таслаад өгөхөөс илүү магнай тэнийн баярлах биз ээ.

Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
EH ORON 2012 оны 03 сарын 11 08:39 Хариулах
HARAAL IDSEN OMHII KOMNISTUUD TA NAR ODOO BOLIOCHEE OORSDOO TER SHORONDOO OCHIJ SUU ZA

zochin 2012 оны 01 сарын 24 09:13 Хариулах
Bitgii undur huchdel taviarai!!!!!!!!!! Darga nar huvaaj ideh mungugui hetsuu yum bolno shuuu huurhiii !!!! Naadah evderhii zuuhnii zasvar gej l h
рал 2012 оны 01 сарын 24 01:09 Хариулах
Sain baina
202.72.2*** 2012 оны 01 сарын 24 09:14 Хариулах
zasvar gej heden tugrug oldog yum za
dashma 2012 оны 01 сарын 24 01:08 Хариулах
монгол ерөнхийлөгчийн засглалтай болоод МСS-ийн Оджаргалыг табивал таарна
dashma 2012 оны 01 сарын 24 01:08 Хариулах
монгол ерөнхийлөгчийн засглалтай болоод МСS-ийн Оджаргалыг табивал таарна
eee 2012 оны 01 сарын 23 23:37 Хариулах
jujig bishee bi ooroo dotor n orood uzsen hun. tend yum meddeg hun ton tsoohon shuu. iddeg uudag n uusan l bh. gol ni meddeggui dee bdiin
eee 2012 оны 01 сарын 23 23:35 Хариулах
er n bol tonog tohooromj awaad tur hugatsaagaar tovoos hun awchraad tur ajilluulna. tegeed l yawsan daraagaas n ajilluulj chaddag hun bdgui yumaa darga naraa, tets-4 iihon yawaad l nam suusan shdee, yooy umnugoviin ireedui unen burhegeee yaanaa
би л байна 2012 оны 01 сарын 23 14:04 Хариулах
ЕР НЬ БОЛ ЭНЭ ЧИНЬ ЦААНААСАА БОДЛОГООР ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦИД ХОЛБОХ АЖЛЫГ ХУРДАВЧИЛАХ ГЭСЭН ЗОРИЛГООР СТАНЦЫГ АЖИЛГҮЙ БОЛГОСОН САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЖҮЖИГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ ДЭЭ...
жолооны дадлага хийлгэнэ 2012 оны 01 сарын 22 22:56 Хариулах
Жолооны дамжаанд суралцаж байгаа болон жолооны дамжаа төгссөн боловч ахин жолооны давтлага авах сонирхолтой хүмүүст жолооны давтлага өгнө. Үнэ болон цагийг тохирно. Утас: 99914363
zochin 2012 оны 01 сарын 22 21:46 Хариулах
Том ахыг ирсэнээс хойш тог цахилгаан чинь яаж байна Өмнөговьчуудаа. Танай гадаадад амьдардаг дарга нар чинь арьсаа хуулуулж чадсан уу. Тэр л сонирхолтой байна.
СОНС ЧИ МУУ 2012 оны 01 сарын 22 10:38 Хариулах
ХҮЛЭЭЖ АВСАН ХҮН ХҮМҮҮС НЬ БАЙГАА ШДЭЭ ТЭДНИЙГ ЦААЗЛААЧ. АВИЛГА Л АВАА БИЗ
Zochin 2012 оны 01 сарын 21 22:06 Хариулах
Dalanzadgadad Elbegee ah irj today ugluu bosohod gerel tsahilgaantai saihan bnoo. Margaash tog bh esehiig medehgui blhoor galzuu yum shig l yumaa ugaajiinadoo
№16 2012 оны 01 сарын 21 00:22 Хариулах
СОНИНЫ РЕДАКЦИД!!! Ёоо, танай энэ 400 тэмдэгтээр хязгаарласан талбар чинь ямар ядаргаатай золиг вэ? Хүнд хэрэгтэй юм гээд нэг жоохон юм биччихсэнийгээ 15ш тасдаж явуулах гэж үйлээ үзлээ ккк. Үүнийгээ ядаж 1000-аар хязгаарладаг болгоорой.
86.30.95*** 2012 оны 01 сарын 21 07:03 Хариулах
Sain baina. Mash oilgomjtoi bichsen baina
№15 2012 оны 01 сарын 21 00:19 Хариулах
Эцэст нь захихад: ХАРИУЦЛАГА, ХАРИУЦЛАГА БАС ДАХИН ХАРИУЦЛАГА!!!
№14 2012 оны 01 сарын 21 00:19 Хариулах
Сэтгүүлчид, Яам тамгийн газрын холбогдох хүмүүс, магадгүй одоо ӨМ-т айлчилж байгаа ерөнхийлөгчийн тамгийн газрын гишүүд ч юм уу холбогдох хүмүүс хэрвээ хүрвэл мөн ч сайн байна. Иргэд ингэж гомдоллож байнаа гээд ажлаа сайн хийвэл Даланзадгадчуудад ээ дээ мөн ч их буян болох байна.
№13 2012 оны 01 сарын 21 00:19 Хариулах
Миний энэ бичсэн зүйлийг уншсан зарим хүмүүс худлаа байлгүй дээ гэж бодож ч мэдэх юм. Харамсалтай нь энэ бүгд 100% үнэн нь сайхан юм даа.
№12 2012 оны 01 сарын 21 00:18 Хариулах
Гэтэл бүхэл бүтэн хүн дотор нь унаад шатаад дууссан зуух ямар байх вэ??? Тэр гал голомт ямар байх вэ??? Даланзадгадчуудыг нэг айл гэж үзвэл гал голомт нь ДЦС Л БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. Ааа яяаа яаяаа хэцүү дээ хэцүү. Гэх мэт энэ станцтай холбоотой яриад байвал яриад байх түүх маш их бий дээ. За өндөрлөе дөө, дэндүү их зүйл бий дээ.
№11 2012 оны 01 сарын 21 00:18 Хариулах
Түүнийг алга болсныг хэн ч мэдээгүй байтал, тэр өдөр ээлжинд гарч байсан галч галын хутгуур дэгээгээрээ үнсээ гаргах санаатай ухаж байтал хүний гавал өнхрөөд гараад ирсэн тул "Энэ чинь юу болов" гээд хэрэг мандсан түүхтэй. Монголчууд галаа шүтдэг ард түмэн. Гал бузардана, гал тахиулна гэдэг.
№10 2012 оны 01 сарын 21 00:17 Хариулах
Эцэст нь хэлэхэд тэр станц ч дээ өөдлөхгүй дээ. Яагаад гэвэл: Одоогоос хэдэн жилийн өмнө тус станцад ажилладаг ажилтан ... нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас үхнэ гээд, эхнэртээ "Би утаа болон замхарна, та нар намайг хаанаас ч олохгүй" гэж зурвас бичиж үлдээчихээд ажил дээрээ очоод ДЦС-ын өндөр яндан руу авчирч орой дээр нь гараад тэр том янданруу үсэрчихсэн байгаа юм.
№9 2012 оны 01 сарын 21 00:16 Хариулах
За энэ ч дүүрч, муу ч гэсэн гэрэл гялайлгадаг юм байвал хамаа алга гэсэн шүү юм бодож байтал тэр өргөтгөл нь бас туршилт хийх явцад шатлаа гэв. Яасан бэ? гэтэл, Ажилчин нь тос арчиж явсан шалны алчуураа турбин дотор нь хийж орхиод бүх боолтуудыг нь боогоод ажиллуулчихжээ. Тэгээд хамаг юм нь шатжээ, гэв дээ хөөрхий. Дахиад л үлгэр үргэлжилсээр...
№8 2012 оны 01 сарын 21 00:16 Хариулах
Тэр зэс утас нь үсрээд л 1-2 шил архи л биз дээ, ххмм. За түүний дараа хавраас эхлээд зун намрыг дамнан "Станцад өргөтгөл хийгдэж байгаа" гээд л бүтэн жил боловоо. Тэгээд түүнийг 100% хужаа нар хийж байгаа л гэсэн. Дуусах шатанд нь Нийслэлийн МХГ-аас комисс ирж үзээд "За үүнийг улсын комисс хүлээж авах ямар ч боломжгүй ээ, ёстой бэрх юм хийжээ" гэчихээд л яваад өгсөн.

№7 2012 оны 01 сарын 21 00:16 Хариулах
2010-12 сарын 20-ноос эхлээд аймгийг бүр эрчимтэй хөлдөөж эхлэсэн дээ. Тэгтэл тэр нь яасан гэвэл, ДЦС-ийн генераторын газардуулгын зэс утсыг нь тэдний өөрийнх нь ажилчид шил архи авах гэж дотроосоо хулгайлаад үүний улмаас илүүдэл хүчдэл газардалгүй хамаг генераторуудаа шатаагаад аймгаа хөлдөөвөө хөөрхий.
№6 2012 оны 01 сарын 21 00:15 Хариулах
Тэр нь зүгээр нэг тасралт биш согтуу ажилчдын хариуцлага алдсаны улмаас үүдсэн техникийн саатал. За тэгээд л түүнийг засах гээд дахиад л хэдэн сар харанхуй суух болно доо. Ээ дээ мөн ч бэрх хүмүүс шүү дээ. Тэнд ХАРИУЦЛАГА гэдэг зүйл огт байхгүй дээ. Ийм байдлыг халаагүй байхад 10ш цоо шинэ станц барьж өгөөд ч огт нэмэргүй дээ.
Нэмээд хэлэхэд№5 2012 оны 01 сарын 21 00:14 Хариулах
Бас ДЦС-ийн конторт нь ажлын цагаар яваад ороод очиход даргаасаа авахуулаад манаачаа хүртэл контороор дүүрэн 100% бүх хүмүүс нь согтуу!!! Энэ бол нэг удаагийнх биш, би 3 удаа очиход 3-ууланд нь ийм дүр зураг харагдсан юм даа. За тэгээд сарын сүүлч болох, баяр ёслол болох гэх мэт ДЦС-ийн ажилчдын цалин буусан өдөр бол найдвартай тог тасарна.
Нэмээд хэлэхэд№4 2012 оны 01 сарын 21 00:12 Хариулах
Тэгээд бас болоогүй ээ, тогоор хангаж чадахгүй үнэн ямбий станцтайгаа мэдэхгүй, зун болохоор хавь ойрынхоо сумдууд руу хэдэн зуун км өндөр хүчдэлийн шугамыг бол 2-3 сарын дотор дор нь татчихаж байгаа юм. Яавал идэж уух вэ? л гэхээс тэдэнд өөр бодогдож байгаа зүйл алга.
Нэмээд хэлэхэд№3 2012 оны 01 сарын 21 00:11 Хариулах
90-хэн км-ээс ЭнержиРесорсийнхон өөрсдөө "Татаад өгье" гээд байхад шүү. Ялангуяа засаг дарга Бадраа!!! Тэгээд ДЗ-чуудын амьдрал ийм байхад муу Бадраа бүүр таг шүү. Арга ч үгүй биз, бүгд ойлгомжтой байна шүү дээ. Засаг дарга болоод түүний орчлонгоос тасарчихсан баян болсныг захын нохой ч хуцна дөө.
Нэмээд хэлэхэд№2 2012 оны 01 сарын 21 00:10 Хариулах
ЭнержиРесорсийнхон "Тавантолгойд барьсан шинэ станцаасаа аймгийн төв рүү тог холбоод өгөхөд бэлэн" гэхэд /аймгийн засаг Бадраагаас эхлээд Даланзадгадын ДЦС-ын дарга Тулгаа хүртэлх шат шатны дарга нар нь энэ станцын асуудал дээр шалтаглаж байнга хэдэн тэрбумаар нь улсаас татаас авч дахин дахин идсээр байгаад сурчихсан тул/ ХОЛБУУЛАХГҮЙ ЭЭ гэсэн нь тун эгдүү хүргээд байгаа юм.
Нэмээд хэлэхэд№1 2012 оны 01 сарын 21 00:08 Хариулах
Тавантолгойн шинэ станц чинь аймгаас 90км ч хүрэхгүй ойрхон байдаг юм ш дээ.
Баярлалаа 2012 оны 01 сарын 20 20:01 Хариулах
Г.Оюунгэрэл таньд маш их баярлалаа. Ийм л үнэн зөв мэдээллийг хүмүүст өгмөөр байгаа юм. Аймгийн удирдлагууд арьсаа хамгаалаад дандаа худлаа мэдээлэл өгдөг арчаагүй амьтад байгаа юм. тэд хэзээ ч ард түмнээ бодохгүй. Ядаргаанд ортолоо мөнгө идэхээ бодож байгаа хүмүүс дээ зайлуул.

Zochin 2012 оны 01 сарын 20 16:27 Хариулах
Hn ene 2 namaas odoo neg ch hun songohgui bval taarna shdee humuussee bidniig yaduuruulj hort utaand ni darj allaa shdee ta nar uzen yadaj bgaa bizdee nadtai adil
zochin 2012 оны 01 сарын 20 14:28 Хариулах
argagui sh dee, hulhi so-uud oron ornii ashiglahaa bolison huuchin hayagdaliig veluulsen bolood 10 say nogoon avaad bultsan, odoo ter n hoorondoo tohirohgui nuursnii ilchind hailj uyaraad evdreed gai bolj baina. zasah gesen ch uildverlegdehee bolison selbegnuud uchir oldohgui baigaa. huleej shalgaj avsan mergejiltnuuded hariutslag toots.
zochin 2012 оны 01 сарын 20 14:06 Хариулах
Uur orond im baidal davtagdaad baival hariutsan yamn said darga nartaigaa shuudl ogtsordog ym bna lee
ЗОЧИН 2012 оны 01 сарын 20 13:42 Хариулах
ЛАНДАА ЗАРААД ХОНДО МОТОР БЕНЗИН АВААД Л БОЛЛОО ЮМ БИШ ҮҮ
fdh 2012 оны 01 сарын 20 13:38 Хариулах
Манайхан нээрээ гадныхантай нийлж байгаад л идээд байхийм аа. Яасан ч ханаж цаддаггүй ий.
иргэн 2012 оны 01 сарын 20 12:55 Хариулах
аль ч нам ялгаа үнэндээ байхгүй хулгайчууд байх
иргэд 2012 оны 01 сарын 20 10:45 Хариулах
Даланзадгадынхан энэ тухай асуудлынхаа хариуг МАХН-МАН-аасаа асуудаа,тэд нэг хариу өх байхдаа
иргэд 2012 оны 01 сарын 20 10:45 Хариулах
Даланзадгадынхан энэ тухай асуудлынхаа хариуг МАХН-МАН-аасаа асуудаа,тэд нэг хариу өх байхдаа
Teneg 2012 оны 01 сарын 20 09:21 Хариулах
Ene talar uchnuun yrij bichij bga shd darga gecheed en.ge ch medkv yaj darga gj seterlegdej bnaa teneg vnee we
bb 2012 оны 01 сарын 20 09:10 Хариулах
MAH namiin uhmel tarhitai dargantsaruud ulsiinhaa gol uildverlliin tovoo ch naidvartai tsahilgaanaar hangaj chadahgui hyataduudaas hahuuli avhaa l uridal bolgono. Naad solongosuudiin barisan geh hulhi tsahilgaan stantsaa butsaaj ogch mongoo avaach!
1OOOzahia c o m 2012 оны 01 сарын 20 08:37 Хариулах
ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Компьютер, нөvтбvvк гээд хvссэн бараагаа монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй 1OOOzahia c o m мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь
202.55.1*** 2012 оны 01 сарын 20 11:26 Хариулах
ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Манай буланд »