Өнөөдөр сонин

Хэвлэл мэдээллийн тэргүүлэгч Монгол Ньюс группээс эрхлэн гаргадаг сонинуудын давуу тал

Өнгөт реклам – Таны бизнест илүү үр дүн авчирна.
Хамгийн олон өнгөт нүүрээр хэвлэгддэг өдөр тутмын сонин учраас танд реклам, сурталчилгаагаа өнгөтөөр, илүү үр ашигтайгаар уншигчидад хүргэх боломжийг олгоно.

Хэвлэлтийн чанар – Хамгийн шилдэг нь
Бид 2008 оны 11 сард хамгийн сүүлийн үеийн сонин хэвлэх үйлдвэр оруулж ирсэн бөгөөд зөвхөн “Монгол Ньюс” группээс эрхлэн гаргадаг сонинуудыг хэвлэж байна. Монголд ганц байдаг хамгийн сүүлийн үеийн хэвлэх машинаар таны болон танай байгууллагын рекламыг чанарын өндөр түвшинд хэвлэнэ. 

Цаасны чанар – Дахин боловсруулсан дээд зэргийн цаас
Цаасны чанар реклам сурталчилгааны хэвлэлтийн чанарт шууд нөлөөлдөг. Зөвхөн манай группын хэрэглэдэг цаас нь нягт өндөртэй учраас таны рекламны өнгө будгийг хамгийн дээд зэргийн өнгөний ялгаралтайгаар хэвлэнэ. 
Бусад сонины компаниуд нягт багатай, хямд, нэг төрлийн цаас хэрэглэдэг. Ийм цаасан дээр хэвлэлийн хор муу тогтдог тул таны хэвлүүлсэн реклам халтардах, өнгөний ялгарал муу гарах, будаг уусах зэрэг муу талтай. Мөн сонин нь уншигчийн гарыг бохирдуулдаг тул уншигчид сонинд олон удаа хүрэх, дахин уншихаас зайлсхийдэг.

Үнэргүй, будаггүй сонин
Монгол Ньюс Группын оруулж ирсэн хамгийн сүүлийн үеийн хэвлэх үйлдвэр нь маш сайн чанарын будаг хэрэглэдэг тул рекламны өнгийг сайн гаргахаас гадна сонин уншигчийг илүү удаан, олон дахин унших боломжийг нэмэгдүүлдэг. Учир нь сүүлийн үеийн технологиор хэвлэсэн манай сонинууд ямар нэгэн хорны үнэргүй, будаг нь тогтоц сайтай тул уншигчийн гарыг бохирдуулдаггүй. Энэ нь таны реклам илүү олон хүнд, олон удаагийн давтамжтайгаар хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг.
 

“Өнөөдөр”  сонин

Өдөр тутмын шилдэг сонин - Таны реклам хамгийн олон хүнд хүрнэ
“Өнөөдөр” нь хамгийн олон захиалагч болон уншигчидтай өдөр тутмын сонин бөгөөд Монгол Улсын бүх нутаг дэсгэрт болон гадаадад байгаа монголчуудад өдөртөө хүрч байна. Нийт захиалагчдын тоо 15 000, уншигчдын тоо 75 000 орчим бөгөөд энэ нь Монголын өдөр тутмын сонинуудаас хамгийн олон уншигчтай гэдгийг харуулж байна. Өнөөдөр сонины нэг захиалагчийн цаана дунджаар 4 уншигч байдаг.
Уншигчдын насны ангилалын хувьд 25-35 насны уншигчид 55%, 35-аас дээш насныхан 45%-ийг эзэлж байна. Нийт уншигчдын 80% нь дээд боловсролтой, дунд шатны менежерээс дээш түвшний ажил эрхлэгчид бөгөөд хүйсийн харьцаа 50:50 байдаг.
Хамгийн үр ашигтай урамшууллын систем
Монгол Ньюс Группээс эрхлэн гаргадаг Ням гариг, Таван цагариг сонинуудад рекламаа урамшуулал хэлбэрээр давхар тавих боломжтой.
Бусад сониноос ялгарах онцлогтой, олон уншигчидтай төрөлжсөн нүүрүүд
Санхүү, эдийн засгийн хямралтай үед хамгийн их сонирхол татаж байгаа Бизнес болон Санхүүгийн зах зээл, Монголын хамгийн сайн спортын сэтгүүлчдийн бэлддэг Спорт, мэдээлэл хайхад хялбар, эмх цэгцтэй Зар мэдээ ,  танин мэдэхүйн Шинжлэх ухаан, технологи зэрэг нүүрүүд нь тухайн чиглэлийн мэдээлэл сонирхогч хамгийн олон уншигчтай нүүрүүд учраас таньд рекламаа хамгийн их өгөөжтэйгээр зорилтот зах зээлдээ хүргэх боломжийг олгоно.


 

 

Таван цагариг сонин

Монголын спортын мэдээллийн цорын ганц сонин бөгөөд 7 хоногт 2 удаа буюу Даваа, Баасан гаригт хэвлэгдэн гардаг. Рекламны үнэ харьцангуй хямд.
Нийт уншигчдын 80% нь бүх насны эрчүүд.

 

“Ням гариг”  сонин

“Ням гариг” нь “Өнөөдөр” сонины амралтын дугаар. Захиалгын тоо 3000 бөгөөд Өнөөдөр сонины захиалагчид ихэвчлэн захиалан уншдаг. Амралтын дугаар учраас ихэвчлэн гэр бүлийн гишүүд бүгд уншдаг.  Мөн рекламны үнэ хямд тул таны рекламаа хямд үнээр илүү олон хүнд хүргэх боломжтой.

 

The UB POST  сонин

Англи хэл дээр 7 хоногт 2 удаа буюу Мягмар, Баасан гаригт хэвлэгдэн гардаг Монголын цорын ганц сонин. Америк болон канадын мэргэжлийн сэтгүүлчидтэй. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, Монгол улсад суугаа бүх элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд нь манай захиалагчдын нэгэн хэсэг юм.


 

prev next

Манай буланд »

Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Нийтлэл»
“БАЯН” ТӨРИЙН БАРААН ШИЙДЭЛ“
Developed by Singleton LLC