-“Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүү сонин гаргасан нь олон хүний сонирхлыг татаж байх шиг байна. Сониныхоо талаар сонирхуулаач.
-“Толь” нэртэй долоо хоног тутмын сонин гаргаж байна. Долоо хоног тутмын сониныг уншигчид шууд л шар сонин гэж хүлээж авдаг бололтой юм. Өөрсдийгөө чөлөөт хэвлэлийнхэн гэж өргөмжилсөн тэдгээр сонины сэтгүүлчид баримтаар дутмаг, хэн нэгний ам дамжсан ярианд үндэслэн мэдээ, нийтлэл бичих нь түгээмэл. Харин манай сонин баримтад тулгуурлаж, олон талын байр суурь илэрхийлсэн нийтлэл бичихийг чухалчилдаг. Залуу хүн учраас аль болох ихийг бүтээж, дуу хоолойгоо нийтэд хүргэх гэсэндээ сонин эрхлэн гаргаж байгаа юм. Түүнээс биш сониноор дамжуулан хэн нэгний тархийг угаах гээгүй. Мэдээж телевизийн сэтгүүлч мэргэжлээ би хэзээ ч орхихгүй. Тиймээс ч “Танайд хоноё” нэвтрүүлгээ дахин хөтлөх гэж байна.
-Юу өөрийг чинь нэвтрүүлэгтээ эргэн ирэхэд хүргэсэн бэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би “Алтантүрүү хааччихав аа. Дахиад нэвтрүүлгээ хөтлөхгүй юм уу?” гэсэн хүлээлтийг мэдэрсэн. Тиймээс л дахин хөтлөхөөр шийдлээ.
-Хамгийн түрүүнд ямар айлд хонох вэ?
-Энэ асуултын хариу үзэгчдэд тун сонирхолтой санагдаж байх шиг. Нэвтрүүлгээ дахин хөтлөх болсныг минь сонссон олон хүн надад яг энэ асуултыг тавьсан. Одоогоор хөөцөлдөж байгаа болохоор хэнийд хонохоо яг шийдээгүй байна. Мэдээж үзэгчид удаан хугацааны турш хүлээсэн тул эхний нэвтрүүлгээрээ сайхан айлд зочилж, сонирхолтой нэвтрүүлэг хийхийг хичээж байна. Урьдны бэлтгэж байсан нэвтрүүлгүүд дунд нийгмийн тодорхой бүлэг хүмүүст зориулсан дугаар бий. Харин энэ удаагийнхыг нийтийн сонирхолд нийцсэн байхаар бэлтгэнэ. “Нэг орц 36 айлтай байлаа гэхэд хаалга бүрийн цаана өөр өөр амьдрал өрнөж, асуудал ундарч байдаг. Тэр бүхнийг хүргэснээр нэвтрүүлэг маань үзэгчдийн таашаалд нийцэж, урт наслах болов уу” гэсэн бодол надад төрдөг юм.
-Ерөнхийлөгчийнд хонох юмсан гэсэн хүсэл чинь хэвээрээ юү?
-Өмнөх Ерөнхийлөгчийн гэрт хонох хүсэл их байсан. Тухайн үед бүтээгүй. Одоо ч тэр хүсэл минь хэвээрээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынд ч хонохыг хүсэж байна. Ерөнхийлөгч яагаад дургүйцдэгийг нь сайн мэдэхгүй юм. Төрийн тусгай хамгаалалтын хуульд захирагдан тийм шийдвэр гаргадаг байж мэднэ. Гэвч Их тэнгэрийн аманд байх Ерөнхийлөгчийн ордон бол ард түмний өмч. Бидний татварын мөнгөөр Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн тэр ордонд амьдарч байгаа. Тиймээс т э н д өр нөж бай гаа амьдралыг Монголын ард түмэн үзэх эрхтэй гэж боддог. “Танайд хоноё” нэвтрүүлгийг Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг гэж би бардам хэлж чадна. Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч нар маань манай нэвтрүүлэгт оролцохоосоо татгалзахгүй байх аа.
-“Надад хамгийн зохих зүйл нь телевизийн сэтгүүлч, тэр дундаа “Танайд хоноё” нэвтрүүлэг” гэсэн бодол төрж байв уу?
-“Танайд хоноё” нэвтрүүлгийг би сайн хийж чадна гэдгээ ойлгосон. Түүнээс биш “Танайд хоноё” надад зохино, бусад нь зохихгүй гэж бодож байгаагүй. Харин хурим, найр, тоглолт гээд аливаа арга хэмжээ болон шоу нэвтрүүлэг хөтлөх надад огт зохихгүй юм байна гэдгийг ойлголоо. Захиалгат нэвтрүүлэг хийх нь надад тохирохгүй гэдгийг ч ухаарсан. Сонгуулийн үеэр УИХ-ын гишүүд, нэр дэвшигчдийнд хоноход маш олон хүн дургүйцсэн.
-Ал т ант үрү ү я м а р шалтгаанаар “25 дугаар суваг” теле визээс гарсан юм бэ?
-Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийснээс болоод эсвэл мөн гөнөөс шалтгаалан ажлаасаа халагдсан гэх цуу яриа дэгдсэн л дээ. Үнэндээ би бүр гараагүй юм. Түр завсарласан гэх үү дээ. Зүгээр л өөр салбарт өрсөлдөхийг хүссэндээ тэр. Тиймдээ ч “Толь” сониныг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгоод байна. Мөн хувийн амьдралаа төвхнүүлж, гэр бүлтэй боллоо. Телевизийн нэвтрүүлэг бэлтгэдэг хувийн студи байгуулан, бие даан ажиллаж үзсэн гээд олон зүйлийг амжууллаа. Сонгуулиас болоод ч юм уу, ямар нэгэн мөнгөний асуудлаар ажлаасаа халагдаагүй гэдгийг энд онцолъё. Үүнийг олон хүн батална.

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: