Ш.ДАВААХҮҮ: МӨЛХӨӨД Ч БОЛОВ ТАЙЗАН ДЭЭРЭЭ Л ГАРАХАД ХҮН АМЬДАРДАГ ЮМ БИЛЭЭ

 “Алтан үеийнхний дуулах, үзэгчидтэйгээ харилцах, үйл хөдлөл бүрийг нь хараад, “Энэ нь надад тохирох юм байна, ийм дууг ингэж дуулбал зүгээр юм” гэж тусгаж авдаг байсан. Гадаад, дотоодын хэдэн ч сургууль дүүргэж, ромбо зүүснээс дутахааргүй мэдлэг, туршлагыг би тэднээсээ олж авсан” хэмээн гавьяат жүжигчин Ш.Даваахүү хэлсэн. “Соёл-Эрдэнэ”, “Цэвэр охин”, “Цоохор морь”, “Цагаан сар”, “Хоёр сэтгэл”, “Сэр сэр салхи”, “Хандармаа” зэрэг олон сайхан дууг гайхалтай цээл хоолойгоор дуулж, ард түмний сэтгэлд хоногшуулсан гавьяат маань ойрд тун завгүй байгаа гэсэн.

-Та сая яамаар ороод ирлээ гэсэн. Ямар ажил амжуулав?

-Монгол ардын богино дууны номоо хэвлүүлэх гээд төсөл бичээд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хандсан юм. Яам энэ ажлыг минь маш сайхан дэмжиж, хэвлүүлэхээр болоод сая гэрээндээ гарын үсэг зурчихлаа. Олон жил энэ номыг гаргахыг хүссэн ч мөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод чадахгүй л байсан юм. Одоо харин биеллээ олох нь.

Манай ҮДБЭЧ-ынхан бас үүнийг минь дэмжин, бүх дууны ноотыг нь шивж өгч байна. “Монгол ардын 1000 дуу” номондоо Төв халхын болон баруун, зүүн Монгол ардын сүүлийн үед ховорхон дуулагдаж байгаа дуунуудыг оруулсан. Тэр дундаа үндэстэн ястнуудын маш олон дууг багтаалаа. 1969 оноос хойш энд тэнд явж байхдаа ардын дуу цуглуулж, судалгаа хийсэн боло хоор мянгаар тогтохгүй, цаана нь дахиад ч энэ хэмжээний ном болохоор юм байна.

-1000 дуу гэдэг чинь нэлээд зузаан ном болж таарна даа. Үгтэй, нооттойгоо байна биз?

-Их л зузаан ном гарах шинжтэй. Үг, ноотноос гадна аль нутгийнх, тухайн дууг хэн анх дуулсан, тэр бүтээл ямар дуучныг алдаршуулсан гээд тодорхой судалгааны зүйлүүд бас орсон байгаа. Хүнийг дуучин гэж хүлээн зөвшөөрүүлдэг дуу байна шүү дээ. Жишээ нь, намайг нэрд гаргасан “Цэвэр охин” дууг анх Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, дараа нь Г.Дорждэрэм дуулсан байдаг юм. Үүгээрээ л энэ ном онцлогтой. Түүнээс биш энд тэндээс янз бүрийн ном цуглуулаад, зузаан ном гаргах амархан л даа.

-Монгол ардын богино дууны нэвтэрхий толь гэж хэлж болохоор энэ бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагууд, олон нийтэд хүргэх талаас нь анхаарах хэрэгтэй юм байна даа.

-Энэ тал дээр яамныхан анхаарч байгаа. Тэд номыг минь 500 хувь хэвлүүлээд, хот, хөдөөгийн соёл урлагийн бүх байгууллага, номын сангуудад албан ёсоор тарааж өгнө гэсэн. Энэ бол Даваахүү ганцаараа мөнгө олох гээд байгаа хэрэг бус, нийт ард түмэнд хүртээлтэй ном юм. Зүүн Монгол ардын, эсвэл шог хошин дуу сурах гэсэн хүн энэ номыг эргүүлээд үзэхэд өөртөө тохирох дуу олж л таарна. Арваад жилийн өмнөөс зорьж, хүсэж явсан зүйл минь ийнхүү ард түмэнд очих болсонд л би их баяртай байгаа.

-Та яагаад ардын дууг зөв хөн дуулаад зогсохгүй, бас судалгаа хийж цуглуулдаг болсон юм бэ. Эсвэл танд хэн нэгэн цуглуулсан зүйлээ өвлүүлсэн юм уу?

-Тийм хүн байхгүй ээ. Гэхдээ би Улсын ардын дуу бүжгийн чуул гын ахма дуудаараа өчнөөн сайхан дуу заал гаж авсан. “Таны энэ дууг би дуулж сурмаар байна”, “Энэ дуу хаанаас гаралтай вэ” гээд л асууж шалгаадаг. Заримынх нь ноот ч байх гүй, сүүлд өнөөхөө олж авах гэж бөөн юм болдог. Ардын дуу чинь хэцүү шүү дээ, газар газарт өөрөөр аялдаг. Бас нэг чухал зүйл бол дээр үед биднийг хөдөөгүүр бригадаар явуулдаг байсны гавьяа энэ. Цайны бри бригад гэж байсан даа. Тэр үзэл суртлын бригадынхантай сум, багаар явж байхдаа нэг казак хүнтэй уулзсан ч “Чи надад ганц дуу дуулаад өгчих л дөө” гэнэ. Үгийг нь өөрийн хөө хэллэгээр галиглаж буулгаад, аяыг нь бас нэг муу юм ноотолчихно. Айлаас айлд хоноглоод явж байх зуураа олон сайхан хөгшдийн дуулахыг сонсож, тэмдэглэж авдаг байсан даа. Тэр мэтээр ганц хоёроор нь цуглуулсаар явтал 40 жил дуулахдаа их юм хураажээ.

-Бригадаар явсан хүн бүр тан шиг тоглолтынхоо хажуугаар юм бичиж тэмдэглээд суудаггүй байсан байлгүй дээ. Тэгэхээр энэ нь нэг талаар таны авхаалжтай, аливаа юманд гярхай ханддаг зантай холбоотой юу?

-Би багаасаа янз бүрийн юм бичиж тэмдэглэх дуртай байсан. Аав минь ч ном их уншдаг, юухныг ч бичиж тэмдэглэдэг хүн байсан. Би одоо ч дэвтэр дээр юм хуулж бичих дуртай. Залуу байхад саваагүй тээд ийш тийшээ тоглож, наадаад явчихыг хэн байг гэх вэ. Гэтэл тэгээг үйн ачаар тэмдэглэж авсан бүхэн минь одоо хэрэг болж байна. Нэ лээд хэдэн дэвтрээ бас алдсан шүү. Дээр үеийн 45 мөнгөний дэвтэр тавыг нийлүүлээд, Оросын эрээн даавуугаар зузаалж хавтаслан, дууны үг, ноот, ноотны шугам бүрээ өөр өнгийн балаар бичиж, энд тэнд нь цэцэг навч зурсан дэвтрээ алдахад их харамссан. Их чухал дуунууд тэмдэглэсэн тэр дэвтрийг шавь нарын минь хэн нь аваад алга хийсэн юм бүү мэд. Харин азаар юм хуулж бичих дуртай хүн чинь эх хувиа хаяагүй байсан тулдаа сая номд орууллаа.

-Дунд сургуульд байхад захчин, өөлд, баяд, торгууд, барга, үзэмчин ардын дуу гээд л заадаг байсан. Гэтэл одоогийн хүүхдүүд тийм олон үндэстэн ястны байтугай монгол ардын дуугаа ч бараг мэдэхгүй өсөж байна. Таны хувьд тэр олон үндэстэн ястнуудын өвөрмөц ертөнц, соёлтой дуугаар нь дамжуулаад эчнээ танилцчихсан биз?

-1988 онд зохиогдсон Ардын богино дууны анхдугаар уралдаанд намайг Дорнодоос ирж оролцоход өөл д Нямсүрэн гээд Ховдын нэг гайхалтай дуучин байсан. Өөлд ардын дууг яг л өөрийнхөө хэллэг, ааш араншингаар дуул даг. Миний хувьд түүнийг нөхцөлгүй мундаг гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Тэр үед би “Манай үн дэстэн ястнууд яа гаад өөрсдийн хөөрөө байдаггүй юм бол. Буриад нь буриадаараа, барга нь баргаараа, өөлд нь өөлдөөрөө байлгүй, бүгд л халх болц гоочихдог нь ямар учиртай юм” гэж бодох болсон. Тиймээс Монгол үндэстэн ястны богино дууны холбоогоо байгуулж, цаашид тэдгээрийн онцло гийг ха руулсан ном гаргая гэж шийд сэн. Гэхдээ 1000 гаруй дуу болно гэж бодож бай сангүй.

-Таны бие ойрд ямархуу байна вэ?

-Гайгүй дээ.

-Цусны хорт хавдар гэдэг айхтар өвчин тусаж, нэлээд хугацаанд хэвтсэн байх аа. Одоо эдгэчихсэн үү?

-Ер нь эдгэсэн шүү. Алтан гартай эмч нарын буян, хамт олныхоо дэмжлэгээр хөл дээрээ боссон. Урлаг гэдэг чинь өвдөж байсан хүнийг ч өндийлгөөд босгох хүчтэй эд юм. Мөлхөөд ч болов тайзан дээрээ л гарахад хүн амьдардаг юм билээ. Үзэгчдийн тэр сайхан энерги, халуун дулаан уур амьсгал бүхнийг өөрчилдөг. Би урлагтаа маш их хайртай.

-Хүнд өвчнийг даван туулсны дараа эргээд чуулгадаа ирж, бас олон жил зорьсон номоо хэвлүүлэх гээд явж байгааг тань харах сайхан байна. Таныг ихээхэн сэтгэлийн тэнхээтэй хүн гэдэг юм билээ.

-Би одоо бас “Соёл-Эрдэнэ” хэмээх хоёр дахь CD-гээ хэвлүүлж байгаа шүү дээ. Тухайн үед “Би одоо л үхэж болохгүй. Хийх юм их байна. Арай болоогүй шүү” гэж өөртөө хэлж байсан. Биеэ их муу байхад хандивын тоглолт хийсэн. Тайзан дээ рээ гарахад хийморь сэргээд л явчих сан. Намайг ямар ч цаг үед дэмжиж ир сэн хамт олондоо үнэхээр их баярладаг.

-Чуулгын олон хүн таныг “маам” гэж дууддаг юм билээ.

-У.Далантай анх ирээд л “маам” гэсэн. Түүнээс хойш хүн болгон шахуу л тэгж дууддаг болсон. “Маам, бие тань гайгүй биз дээ. Яаж байна” гээд манайхан надад их санаа тавьдаг. Их л сайхан санагддаг юм. Хүссэн бүхэн тэгж хүндлүүлж дуудуулахгүй байлгүй дээ. Хүнээр хүндлүүлнэ гэдэг их сайхан юм шүү.

-Та хүнд их тусархуу байх аа, тийм үү?

-Миний чадал хүрвэл хүнд туслахыг л хичээдэг. Гэхдээ өөрөө бас чадал муутай хүн болохоор овойж оцойтол тусалж чаддаггүй. Сэтгэл санаагаар л дэмжиж тусалдаг даа.

-Таныг Дорнод аймгийн театрт 10 гаруй жил ажилласан атлаа соё лын тэргүүний ажилтан цол ч аваа гүй гэдэг. Ямар учир тай юм бэ. Тэгээд чуулгад ирэнгүү тээ бүг дийг нь ёстой “бөөндсөн” үү?

-Ахархан бодолтой хүмүүсийн л хийдэг ажил байх даа. Бас л муухай шүү. 1988 онд Ардын богино дууны анхдугаар уралдаанд гуравдугаар байр эзэлж, театрынхаа нэрийг улсад гаргаад очиход Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг минь өгөөгүй. Дорнодод 18 жил ажиллахдаа би хоёр удаа яамны жуухаар шагнуулсан. Чуулгад 1991 оны хавар ирээд, намар нь Соёлын тэргүүний ажилтан болоод, 1996 онд “Алтан гадас” одонгоор шагнуулж, 1999 онд гавьяат жүжигчин болсон.

-Шанхайд болсон нэг урлагийн наадмын үеэр зохион байгуулагчид нь заавал таныг дуулуулна гэсэн учраас араас нь ганцаараа нисэж очсон гэл үү?

-Тийм. Шанхайн олон улсын наадамд намайг явуулаагүй юм. Тэгсэн зохион байгуулагчид нь “Танай Монголын улаан хацартай, улаан дээлтэй, бүдүүн хүүхэн байх ёстой. Тэр дуучныг заавал авч ир” гэсэн гэдэг. Надаар “Сэр сэр салхи”-ийг дуулуулж наадмаа эхлүүлэх гээд төлөвлөчихсөн байж. Тэгээд маргааш наадам нь болох гэж байхад би онгоцоор очиж билээ. Гэтэл намайг Бөмбөрцөгтэй тайзан дээр гуравхан минут дуулаарай гэсэн. Би “Сэр сэр салхи”-аа бүтэн дуулаад, “Цэвэр охин” дуугаа хоёр бадаг дуулахад яг гурван минутад нь таарсан. Гаднын бусад дуучин цагтаа багтаагүй гээд зэмлүүлж билээ.

-Та урьд нь гадаадад тоглолтоор их явсан болохоор хятадууд нүдэлчихсэн юм байх даа?

-Тэр хүмүүс манайд ирэхдээ жуулчдад зориулсан тоглолт үзсэнээ бичлэг хийгээд явсан юм билээ. Тэгэхэд нь би улаан дээлтэй “Сэр сэр салхи”-аа дуулж таарч л дээ. Тэгээд л нүдлэгдчихсэн хэрэг. Намайг Шанхай явах гэж байхад Дорж дарга “Чи улаан дээлээ заавал авч явна шүү” гээд байсан нь тийм учиртай юм билээ.

-Та багадаа янз бүрийн хочтой байсан юм билээ. Яагаад тэгдэг байсан юм бол?

-Мэдэхгүй ээ, хүмүүс өхөөрд өөд л тэгдэг юм байлгүй (инээв). Гурван бөндгөр, өнхрүүш, алим гэхчлэн олон хочтой байсан. Миний аав Зүүнхараагийн Төмөр замын гуравдугаар конторын талхны газрын даргаар ажилладаг байсан юм. Тиймээс хүүхдүүд намайг “Талхны газрын тарган гахай” ч гэж шоолдог байлаа. Би аавтайгаа их адилхан. Багадаа аавтайгаа дандаа хамт байсан болохоор дэндүү дураараа молоко, баавгайтай чихрийг ёстой бүдүүртлээ л идсэн дээ.

-Гурван бөндгөр гэдэг нь хоёр хацар, хамрыг тань хэлж байгаа юм уу?

-Тийм. Багынхаа бондойсон ув улаан хацартай хүүхэд байсан. Ямар сайндаа л хацрынхаа улааныг яаж арилгах вэ гээд шугамаар үрж байгаад зүсчихсэн юм. Гэтэл жигтэйхэн их цус гараад тогтохгүй, дүү минь ээжийг ажил дээрээс нь дуудаж авчирч билээ. Даанч тийм их цус гарсан хэрнээ хацар минь цагаан болоогүй л юм даа (инээв).

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх байхыг ерөөж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 Л.ГАНЧИМЭГ

Tsetseg 122.201.18*** 2013 оны 06 сарын 11 20:15 Хариулах
Gaihamshigtai duuchin, saihan emegtei!!! Zuunii manlai ardiin duuchin hun dee. Ene hund ardiin jujigchin tsol ogoh heregtei. odoo ene hun shig duuldag hun baihgui estoi nogoo zuun jild neg tordog aviyastan. Tand eruul enh az jargal hamgiin sain saihan buhniig husen erooe! Taniig urlagiinYanjinlham burhan urgelj iveej yavag! Taniig bisherch, shutej, baharhaj, hairlaj yavdag shuu!
kk 202.131.23*** 2013 оны 06 сарын 11 09:52 Хариулах
maam
Жаргал 202.70.41.3 2013 оны 06 сарын 09 03:11 Хариулах
Дорнодын театр эртнээсээ л тийм муухай байсан юм байна л даа одоо ч нэг их дээрдсэн зүйл алга л байдаг юм билээ чадалтай чадвартай нэгнээ доош нь хийж хойш нь чангаагаад л
bazar usa 184.78.10.123 2013 оны 06 сарын 08 01:20 Хариулах
mundag duuchin ardiin jujigchin tsoliig ni uguuchee
б 182.160.6.69 2013 оны 06 сарын 06 21:23 Хариулах
сэтгэлээсээ сайхан яриатай хүн юмаа. хүн яг ингэж ярихаар л их сонирхолтой, үнэ цэнэтэй байдаг юмши г санагддымаа. сонирхолтой байлаа. бага нас, нэр хочныоо талаарх яриа нь бүр инээд хүргчлээ
мяб 202.179.11.98 2013 оны 06 сарын 06 20:53 Хариулах
үнэхээр хэлэх өөгүй дуучин л даа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/