С.Чулуун: Чингүнжавыг барьж Бээжинд хүргэхээр оросууд сэм тохиролцсон байжээ

2010-05-02 10:09:17

Есөн цагаан тугны сүлдэн дор нэгдэж, эх орон, эгэл түмэн, газар шороогоо хамгаалан Манжийн хааны өмнө бөхөлзөлгүй тэмцсэн чин зоригт баатруудын нэг Хотгойдын шадар ван Чингүнжав байлаа. Түүний амьдрал, тэмцлийг олон жил уйгагүй судалж, эрдмийн зэрэг хамгаалсан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуунтай ярилцлаа.

-Та өнгөрсөн оны сүүлчээр ОХУын архивт ажиллахдаа Хотгойдын шадар ван Чингүнжавын амьдрал, тэмцэлтэй холбоотой шинэ баримт, мэдээлэлтэй ирсэн үү?

-2009 оны эцсээр Монголын хэсэг судлаачид БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр ОХУын архивт ажиллах сайхан боломж гарсан юм. Миний хувьд ОХУ-ын Эртний Улсын түүхийн архивт ажилласан. Тэнд Монголын XIIIXVIII зууны төгсгөл хүртэлх үеийн олон сурвалж бичиг хадгалагддаг. Бид XVII зууны Монгол-Оросын харилцаа, Халхын ноёд болоод Алтан хаадын намтар түүх, Хотгойдын Чингүнжавын үйл ажиллагаатай холбоотой материал үзэж, нэлээдгүй шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинээр хайж олсон. Тухайлбал, алтан ургийн хаадын өөр хоорондоо монгол бичгээр бичсэн эх захидал, тухайн үед Монголд зочилсон Оросын элчийн тэмдэглэл, нааш цааш харилцсан захидлууд нэлээд бий. Сонирхолтой нь тэнд 1672 оны үед зурагдсан Лувсанрэнчин хун тайжийн хөрөг хадгалагдаж байна. Энэ хүн бол Чингүнжавын элэнц эцэг нь юм.

Уг хөрөг XVII зууны үеийн Монголын үндэсний хувцас, эд хэрэглэл, зэрэг зиндааг илэрхийлэх төдийгүй тухайн үеийн түүх, соёлын чухал баримт болно. Хөвсгөлчүүд ирэх долдугаар сарын сүүлчээр Шадар ван Чингүнжавын 300 жилийн түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Түүхэн цаг үед түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлийг тодруулахад эл зурмал хөрөг чухал баримт болох юм.

-Та Чингүнжавын амьдрал, тэмцлийн талаар олон жил судалгаа хийлээ. Шинэ соргог баримт хэр цугларч байна?

-Сүүлийн 12 жил Хотгойд түмний зан заншил, түүх соёлоос гадна Чингүнжавын удам, угсаа гарал, намтар, улс төрийн үйл ажиллагааг сонирхож судаллаа. Хотгойдууд өөрийн гэсэн өвөрмөц соёл, зан заншил, баялаг түүхтэй. Халх, Ойрадын аль алиных нь хэв шинжийг түүх, соёлдоо хадгалж иржээ. Чингүнжавын амьдрал, тэмцэл дардан байгаагүй, адармаатай замыг туулсан. Тэрбээр хотгойдуудыг захирсан Чингис хааны угсааны боржигон овогтой, хиад ястай язгууртан байсан. Түүний зан байдлыг Оросын дипломатч Бантыш Каменский тэмдэглэхдээ “Олны сэтгэл, хүсэл, мөрөөдлийг өөртөө татсан шийдэмгий зоригтой, дөлгөөн хүн байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингүнжавын түүхэнд холбогдох баримтыг Монгол улсад 1950-аад оноос эрчимтэй судалж эхэлсэн. ”Чингүнжав судлал”- д онцгой хувь нэмэр оруулсан хүн бол Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат, академич Н.Ишжамц гуай. “Чингүнжав судлал” гадаад орнуудад аль эрт 1870-аад оны үеийн Оросын жуулчдын тэмдэглэлээс аваад түүний тухай домог яриа эхэлсэн гэж ойлгож болно. Манж, Орос, Монгол хэл дээрх архивын эх баримтууд уг судлалын гол хэрэглэгдэхүүн болдог.

-Хотгойдуудын дунд шадар вангийн тухай уламжлагдаж ирсэн домог Таны судалгааны гол эх хэрэглэгдэхүүн болсон байх аа?

-Архивын хэрэглэгдэхүүнээс гадна 200, 300 жил ам дамжиж ирсэн нутгийн ард олны аман яриа чухал ач холбогдолтой. Энэ нь түүнийг илүү бодитойгоор хүлээж авч, ойлгох, түүхийн сурвалжид байхгүй мэдээг олоход ихээхэн дөхөм болдог. Хотгойдын ард түмэн шадар вангийнхаа түүхэн бодит амьдрал, тэмцлийн тухай дурсамжийг гайхалтайгаар хадгалж үлдсэн. Манжийн эсрэг тусгаар тогтнолын төлөө тэмцсэн алдар гавьяаг нь дурсахын тулд шүтээн, уул овоо, түүхийн соёлын өөр бусад дурсгалд нааж, түүгээрээ дамжуулан, үйл хэргийг нь домог болгон өнөөг хүртэл уламжилж иржээ. Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэхэд “Хотгойд Чингүнжав” сан, “Хотгойд монгол” сонин, “Хотгойд судлал” төв болон Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нар онцгойлон анхаарч, энэ асуудлыг улсын хэмжээнд тэмдэглэх ажлыг зохион байгуулсан.

-Түүний тэмцэл түүхэнд хэр жин дарах бол?

-Чингүнжавын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Монголын түүхэнд томоохон үүрэгтэй. Чин улсын эзэн хааны өөдөөс сөрж, зоригтой тэмцсэн нь санаанд багтамгүй эр зориг шаардсан үйл явдал байв. Тухайн үед Манж чин улс Азийн ихэнх газар нутгийг эзэлсэн хүчирхэг гүрэн байсан. Чингүнжаваар удирдуулсан бослого халх даяар өрнөсөн нь Манжийн хааныг цочоон балмагдуулж, сандралд оруулсан. Хаан арга буюу зарлиг буулгаж, хуучин шийтгэлээ уучлан, түүнд жүн ван цол өргөмжлөн, хотгойд аймгийн тэргүүн болгон, цэргийн туслах жанжны тушаалыг хавсруулсан ч тэрсэлдсээр л байсан.

Энэ нь түүний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хүчтэй байсныг харуулдаг. Харамсалтай нь Чинг үнжавын цэрэг, зэвсгийн хүч илт бага, түүний санааг Халхын ноёд ойлгож, дэмжээгүй, салан одсон. Энэ байдалд тэмцлийг хүчин мөхөсдөхөд хүргэсэн. Хэдийгээр боссон ч тэрбээр амжилтад хүрэхгүй байх шалтгаан байв. Хаант Орос улс манж нартай шадар ванг хил даван, Оросын нутаг руу ороход баривчилж, Бээжинд хүргэхээр хэдийн сэм тохиролцсон. Манж чин улсад Оросын мужийн захирагчаас “Хэрвээ түүнийг манай нутагт хөл тавибал бид даруй баривчилж, Бээжинд хүргэх болно” хэмээн амласан захидал илгээсэн байдаг.

-Шадар вангийн судар нуусан агуй, бууж үдэлсэн газар домог болсон гэдэг юм билээ.

-Түүний амьдрал, тэмцэлтэй холбогдолтой уул ус, домог, ардын дуу Хөвсгөл нутагт цөөнгүй бий. Тухайлбал, Дэлгэр мөрний зүг хандсан нэгэн асга хад бүхий ууланд бяцхан агуй байдаг. Тэр агуйд шадар ван Манжийн дарангуйлагчдаас Ганжуурын 108 ботийг нуун хадгалж байсан тул “Ганжууртын агуй”, цахиур бууныхаа саадгийг гээсэн газрыг “Саадаг толгой”, айраг уудаг цоохор шаазангаа орхисон газрыг “Шаазант” хэмээн нэрлэжээ. Түүний дурсгалд зориулж босгосон алдарт Цагаан чулуутын овоо бий. Оросын нутаг дэвсгэр дэх томоохон түүхэн дурсгалын нэг юм. Үүнээс улбаалсан ард түмний дунд их сонирхолтой домог бий. Нутгийн ард шадар вангийнхаа гэгээн дурсгалд зориулж, эмээлийн бүүрэг элтэртэл чулуу зөөж, овоог босгосон гэдэг. Манжийн хаанд “Их гүрний эзэн хааны буян хишгийг Оросын нутаг руу гаргахгүй гэж бодож босголоо” хэмээн хуурсан гэх яриа байдаг.

-Тэр үед Манжийн хэн гэгч хаан төр барьж байсан бэ?

-Манжийн төрийн хаан ширээнд 59 жил заларсан Тэнгэр тэтгэсэн буюу Цяньлун хааны үед тэмцэл өрнөсөн. Чингүнжав 1756 оны зургадугаар сард Манжийн цэргийн хуаранг орхин, төрөлх нутгийн зүг цэргээ авч эргэснээр бослого эхэлсэн. Тэрбээр Манжийн өртөө, харуулын албыг хаяж, өөрийн дэргэд явсан манж түшмэлийг шахаж, захидлыг бичүүлэх гэсэн боловч энэ хэрхэвч айлтгаваас болохг үй хэрэг хэмээн татгалзсанд ихэд хилэгнэж, өөрийн хүнд тушаагаад монгол үсгээр айлтгалаа бичүүлжээ. Уг айлтгалд “Тайж Дамбажавыг цаазаар авсан, Рэнчиндоржийг хилсээр цаазалсан, халхчуудаас дааж давшгүй алба гувчуур нэхэн гомдоож байна” хэмээн хэдэн зүйлийн шалтгааныг өчсөн нь тэмцлийнх нь гол үндэслэл байв.

Харин Манжийн албан түүхэнд тэмдэглэгдсэн харуултай холбоотой асуудал түүний шалтаг нь байсан гэж үзэж байна. Шадар вангийн тэмцлийн гол сургамж нь монголчууд эв зүйгээ олоогүй, нэг хэсэг нь бусдын төрд үйлчилсэн, нөгөө хэсэг нь үгүйрч ядуурсан, бас яахаа мэдэхгүй цагийг алдсанд учир оршино. Чингүнжав биднийг аварна, тиймээс хар хаяавч, хөх үүдтэй байх хэрэгтэй, түүний бүрээ, туг хоёр нийлсэн цагт тэрбээр эргэж ирнэ, сүнс нь алаг унага болон эх нутагтаа ирсэн гэх зэрэг домог хийсвэр сэтгэлгээний шинжтэй мэт боловч цаад агуулга нь гүн утгыг шингээсэн зүйл юм. Хотгойд түмний дунд шадар ванг 81 зоосны нүхээр сүвлэсэн учраас Манжийн эзэн хааны хатнаас цоохор биетэй хүүхэд төрөхөд, ихэд зэвүүцэн хөнөөсөн гэх яриа ч бий. Ардууд энэ аман яриандаа Манжийн хааныг жигшин, зэвүүцэх үзлээ шингээсэн нь илт байдаг.

Шадар вангийн тэмцэл амжилтгүй болсны шалтгаан нь их хүчний эсрэг босохдоо хэт яарсан. Халхын нөлөө бүхий ноёдод итгэж найдсан. Чинг үнжав, Цэнгүнжав нар өөр хоорондоо үг хэлээ олж, ойлголцоогүй. Газар нутгийн хувьд хүрээнээс алслагдмал тул мэдээлэл авах боломж хомс байсан. Дээр нь эсрэг талынхаа башир арга, заль мэх, байлдааны тактикийг нарийн мэдрээгүй. Энэ нь ч түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэж үлдсэнээс анзаарагддаг. Гэхдээ манжийн хааныг ихэд тэвдэн зарлигийн захидлуудыг удаа дараа илгээж байснаас үзвэл Чингүнжавын тэмцэл ихээхэн анхааралд өрт өж, өргөн олныг хамарсан нь харагддаг. Чингүнжав Манжийн хаанд “Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” хэмээн алдартай үгээ өчсөн байдаг.

-Шадар ванг өөрийнх нь захирч байсан хошууны ноёд хоорондоо сэм үгсэн ярилцаж, Манжийн хаанд барьж өгсөн гэх яриаг өмнө нь сонсож байсан юм байна?

-Чингүнжавыг барьж өгсөн гэх хошууны ноёд хэдэн үеэрээ түүний барьсан хар тугыг тахидаг байсан.Туг, бүрээг нь түүний харьяат нар нандигнан хадгалж, 1930-аад он хүртэл шүтэж байсан тухай яриа ч бий. Шадар ван баригдах нь нэгэнт тодорхой болсон тул төрөл төрөгсөд, ах дүүсээ өөрөөсөө холдуулсан. Ноёдын хоорондын харилцаа, тэдний хагарал, урвалтыг баримтад тулгуурлаж, үндэслэлтэй судлах ёстой. Түүнээс биш шадар ванг хошуу нутгийнхан нь Манжийн хааны зарлигаар барьж өгсөн гэж ойлгож болохгүй.

-Манжийн хаадаас Тэнгэр тэтгэсэн хамгийн хэрцгий нь байсан тухай түүхэн зохиолд өгүүлсэн байдаг?

-Хаан ширээ залгамжилсан хаадаас Тэнгэр тэтгэсэн хамгийн удаан төр барьсан, монголчуудыг ихээр тамлаж, хүйс тэмтэрсэн, хэрцгий гэдгээрээ алдартай. Тэрбээр ганц шадар вангийн тэмцлийг дараагүй. Зүүнгар буюу Ойрадын ард түмнийг, Халх дахь бослого, Чимчигэдийн бослого, Амарсанаагийн тэмцлийг харгислан дарж, Рэ ван буюу Халхын Дархан түшээт вангийн хүүг цаазалсан. Чингүнжавыг Бээжинд цаазлагдсаны дараа эрхий хурууг нь авчирч, монгол газар шороонд нутаглуулсан гэж нутгийн ард өнөөг хүртэл домог болгон ярьсаар ирсэн. Хотгойдын ард түмний энэ бодол санаа монголчуудын үзэл бодол байсан. Түүний тусгаар тогтнолын төлөөх домог Тувагийн нутгаас Хөлөн буйрийн нутаг хүртэл өргөн уудам газрыг тархсан. Түүхийн сурвалж мэдээнээс гадна ард түмний дунд өнө удаан жил дамжсан сэтгэлгээний түүхийг харах хэрэгтэй. Энэ хоёрыг харьцуулж байж үнэн түүх гарна.

-Чингүнжавын тэмцэлтэй Рэ ван, Ойрадын Амарсанаа нар хэрхэн холбогдсон бэ?

-Рэнчиндорж ван, Амарсанаа нар Манжийн эзэн хаанд зүтгэсэн жанжин. Тухайн үед Монголын ноёд Манжийн төрд 60 гаруй жил зүтгэсэн байсан. Гурван жанжны үйл хэрэг, сэтгэл зориг нэгдэн, Манжийн цэргийн албыг хаяж, эсэргүүцэн хамтдаа тэмцсэн. Тэд хааны дуулгавартай зарц байхыг хүсээгүй. Халхын Жавзандамба хутагтын ах Рэнчиндорж ван шадар ван Чүнгүнжавтай худ ургийн холбоотой. Рэнчиндорж вангийн эцэг Дондовдоржийн их хатан Цагаан дарь Хоёрдугаар Богдын ээж юм. Хоёрдугаар Богд эхэн үедээ шадар вангийн бослого, тэмцлийг дэмжсэн.

Харин сүүлийн хэдэн жилд эсэргүүцсэнээ илэрхийлж захидал илгээсэн байдаг. Захидалд ямар утга учиртай зүйл өгүүлснийг нарийн тунгааж үзэх хэрэгтэй. Түүний нэрийн өмнөөс Манж нар, эсвэл өөрөө бичсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Гэхдээ Хоёрдугаар Богд бичээгүй байх магадлал өндөр. Тухайн үед Чүнгүнжавыг ихэд дэмжиж, Манжийн төрийн бодлогыг буруушаасан байдаг. Тэнгэр тэтгэсэн хаан ихэд зэвүүцэн, Хоёрдугаар Богдыг 37 настай байхад нь Жанжаа хутагтаар хор өгүүлэн, амь насыг нь хөнөөсөн. Амарсанаагийн хувьд шадар вантай биечлэн уулзаад, үйл хэргийнхээ талаар ярилцаж байсан баримт хараахан олдоогүй. Гэхдээ хоёр жанжин тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ холбоотой гэдэг нь сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Манжийн хаан тэднийг ойр байлгаж, хүчээ нэгтгэх ямар ч бололцоо өгөөгүй. Газар, нутаг усаар зааглан, аль болох хол байлгахыг хичээсэн.

-Манжийн хааны гар хөл бологсод шадар ванд тусалсан хүмүүсийг эрж хайн, араас нь нэхсээр хороосон тухай баримт байдаг юм билээ?

-Манжийн гар хөл бологсод шадар ванг баригдсаны дараа Цэвээнжав, Цээсүрэндорж хэмээх хоёр хүүг нь Хоёрдугаар Богдоос амь гуйн тусламж эрэн, Их Хүрээний ойролцоо ирэхэд нь баривчилж, Бээжинд хүргүүлсэн. Чингүнжавыг хэрхэн цаазалсан баримт одоогоор олдоогүй. Гэхдээ түүхэн баримт заавал байх ёстой. Ван цолтой Монголын жанжинг Тэнгэр тэтгэсэн хааны зарлиггүйгээр цаазлана гэж үгүй.

-Хэдийгээр шадар вангийн тэмцэл дарагдсан ч харийнхнаас эх орноо хамгаалах, тусгаар тогтнолын төл өөх үндэсний томоохон хөдөлг өөн өрнөхөд хүргэсэн юм биш үү?

-Шадар вангийн бослогыг дарж, Бээжинд хүргэсний дараа түүний эзэмшлийг задлан тарааж, шинэ хошуу нутаг болгох ажилд яаравчлан орсон. Манжийн эзэн хаан энэ үед эелдэг байдал гаргаж, Хотгойдуудыг яс махнаас нь салгахгүй гэж мэдэгдсэн. Түүнээс хойш энд тэнд гарсан бослого нухчин дарагдсан ч эх орноо харийнхнаас хамгаалах үзэл санаа нь ард олны дунд хилэн төрүүлж ассаар байсан. Энэ нь Манжийн төрийг донсолгож, дараа дараагийн тэмцэлд дуудан босох эхлэл байв. 160 гаруй жилийн дараа олны хүсэл биеллээ олж, монголчууд тусгаар тогтнолоо 1911 онд тунхагласан. Үүний дараа 1921 онд сэргээн мандуулан баталгаажуулж, 1961 онд НҮБ-д элссэнээр Монгол Улсын тусгаар тогтнол бат бөх суурьтайгаар оршин тогтносон. Шадар вангийн үзэл санаа, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1940-өөд оны дайны хүнд жилүүдэд монголчуудад урам зориг төрүүлж байсан.

-Тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Манжийн гар хөл болсон урвагчид ихээхэн саад болсон гэдэг?

-Ихэнх хүмүүсийг урвагч гэж харахаас илүү тухайн нөхц өл байдал нь ямар байв гэдгийг түрүүлж олж, харах хэрэгтэй. Гэхдээ урвагчид байгаагүй гэж хэлэхгүй ээ. Чингүнжавыг Оросын хил давуулахгүй яаравчлан баривчлах нь Манжийн хааны амин чухал зорилго байв. Түүнийг баривчлан, Бээжинд хүргэх гол үйл ажиллагаанд монгол хүмүүс оролцсон байдаг. Манжийн эзэн хаанд түүний талаарх мэдээллийг монголчууд өөрсдөө өдөр бүр өгч байсан баримт бий. Миний үргэлжлүүлэн судалж буй судалгаанд энэ асуудал удахгүй тусгагдана. Монголчууд өнөөг хүртэл ярьсаар ирсэн нэг зүйл байдаг. 1757 оны нэгдүгээр сарын эхээр Чингүнжавыг Хороогийн голд түр буудаллаад байхад нь дархадын зайсан, урвагч Азар манж цэргүүдэд хэл хүргэн, зам зааж, баривчлуулсан гэх яриа бий.

Дархад зон олон бүгд Азар шиг биш. Түүгээр дархадуудыг төсөөлж, Дархад, Хотгойдууд хоорондоо сөргөлдөж болохгүй. Азар амьд үлдэхийн тулд албан тушаал дэвшиж, Манжийн эзэн хаанаас шагнал авсныхаа хариуд шадар ванг барьж өгөх даалгавар авсан байж болох юм. Түүний дэргэд Манжийн итгэлт түшмэд сүүдэр мэт хараа салгалгүй дагаж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. 1920-ид оны дархадуудын дунд түгсэн аман түүхийн яриаг судлахад харин ч тэд Чингүнжавыг дэмжсэн байдаг. Түүнийг унаа хөсөггүй болоход тусалж, Өлийн давааг давуулсан тухай баримт ч бий.

-Шадар вангийн гэр бүлийг Бээжинд цаазалж, нэг хүүг нь амьд үлдээсэн гэх баримт бий байх аа?

-Таван настай хүү Дариас бусдыг нь Бээжинд цаазалсан тухай тодорхой баримт бий. Манжийн эзэн хаан “Чингүнжавын өвөг эцгийн Манжийн төрд зүтгэсэн ачийг бодож, таван настай хүүг нь амьд үлдээ” гэж зарлиг гаргасан гэдэг. Хүү хоёр жилийн дараа учир битүүлгээр нас барсан.

-Хотгойдуудын түүх сонирхлыг тань яагаад татчихав?

-Би Төв аймгийн Баянцагаан сумын харьяат. Тал нутагт өссөн. Миний сонирхлыг татсан гурван зүйл бий. Монголын умард бүс нутаг ихээхэн сонирхолтой санагдсан. Учир нь Оростой хил залгаа, түүхийн олон ээдрээтэй асуудал тэнд өрнөсөн байдаг. Удаад нь ХХ зууны туршид Монголын угсаатны зүй, түүхийн судалгаа хотгойдуудад бараг хийгдээгүй. Тийм учраас түүх, соёлыг цогцоор нь судлах нь сонирхолтой санагдсан. Гуравдугаарт, Монгол Улсын гадаад харилцааны түүхийг судлахад хотгойдуудын түүх их сонин байсан. Тухайлбал, Монгол, Орос улсын харилцааг Хотгойдын хаад эхлүүлсэн. Орост цай хүргэж, тэдэнд энэ идээг анх уулгасан ард түмэн.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
naraaaaaaaaaaa 202.170.67*** 2014 оны 01 сарын 08 20:18 Хариулах
argagvi l chin zorigt mongol baatar ahin neg toroosoi
sj 122.201.18*** 2013 оны 03 сарын 24 20:16 Хариулах
ОБОӨИСҮСОТ ХБЛЁИЁЛР ЛАРЁШРЛӨҮМАЛ
122.201.*** 122.201.18*** 2013 оны 03 сарын 24 20:19 Хариулах
yu gej bga yum
sj 122.201.18*** 2013 оны 03 сарын 24 20:12 Хариулах
сайн болжээ
maya 202.9.47.131 2012 оны 12 сарын 18 00:43 Хариулах
bidnii owog deedestiim hvchirheg bj ewtei bj ene shan uudam gazar nutgiig bidend vldeesen atal vr hoich ni gegdeh bidnii bj bgaa ni dor bvrnee negnee hemlen idej alham tutamdaa horst delhiigee gundaaj eh orondoo dendvv hyiten hondii haritsaj bna yg odoo lbid dor bvrnee bodoltoi bj ew sanaagaa negtgehgvi bol bidend margaash gej bhgvi bolood bna
Tumee 122.201.18*** 2012 оны 03 сарын 15 22:51 Хариулах
bi ene hunii udam baharhdag shu.....
жавхлан 202.179.8.170 2012 оны 03 сарын 15 17:32 Хариулах
Хотгойдын түүхийн талаар илүү их юм мэдмэээр байна
chinguun 180.149.96.74 2011 оны 08 сарын 27 11:08 Хариулах
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaallaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
улаанхүү 202.179.11*** 2010 оны 09 сарын 29 16:46 Хариулах
за манаи монгол ер нь бүх монголчуудаа нэгтгэх үзэлтээл .байх хэрэгтэй одоо ер нь нэгтгэх цаг ер нь дөхөж бна даа дээдчүүл маань төрөө зөвөл удирдаасай билээ дараачиин үрсүүд маань их монгол улсаа сэргээчих баихаа гэж наидаж бна даа
соко 202.179.11.34 2010 оны 05 сарын 05 15:49 Хариулах
манжийн эсрэг ард түмний тэмцэлийн талаар дэлгэрнгүй мэдээлэл авмаар байна би оюутан хурдан бол сайн
Зочин 182.160.45*** 2010 оны 05 сарын 05 11:32 Хариулах
одоогийн их хурлын гишүүн шаравдоржийн өвөө нь чингүн жавыг манж д барьж өгөөд энэ гандирс гэдэг байшинг барих мөнгийг авсан гэдэг
kkk 182.160.23.15 2010 оны 05 сарын 03 12:37 Хариулах
orosyn kgb-iin mur haragdaj bna!!!!
МИкки 71.191.202.7 2010 оны 05 сарын 03 10:45 Хариулах
Чингүүнжавыг Хөвсгөлийн дархадууд барьж өгсөн гэдэг нь үнэн байхаа. Тэгээд тэр хэсэг дархадууд дараа нь нутагтаа байхын аргагүй болоод Манжийн хаан руу ойр, одоогийн Дорноговь аймаг руу нүүсэн гэдэг. Энэ нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум байж болох талтай гэж олны дунд ам дамжсан яриа байдаг.
Зочин 182.160.53*** 2010 оны 05 сарын 03 09:29 Хариулах
Ойрадыг буюу Зүүн гарын хаант улсын тусгаар тогтнолын эсрэг дайнд Амарсанаа, Чингүнжав хоёр хамт явж олон зуун мянган Монгол хүний цсаар гараа угаасан гэдэг. Дараа нь албан тушаал, авилга, эд хөрнгийг нь өгөөгүй болохоор хоёулаа бослого гаргасан гэж уншсан юм байна. Гэхдээ сенсаац дэдээх гээд гарчигийг нь буруу өгсөн байна. Чингүнжавыг хамт байсан шадар хүмүүс нь барьж өгсө гэдэг шүү дээ.
WA 98.233.48.114 2010 оны 05 сарын 03 08:11 Хариулах
mash sonirholtoi baina. Urgeljluulen sudlaarai.
Зочин 182.160.23.15 2010 оны 05 сарын 03 08:06 Хариулах
hogiin umhii orosuud!
zaza 24.34.138.114 2010 оны 05 сарын 03 05:51 Хариулах
saihan zaluu tuuh sudaraa sudalj baigaad n bayrlaj baina.amjilt husee.bi ch gesen ene tsagiin chinguunjav baihiig husej baina.mongoliinhoo tuuh soeliig unshihaar dotor gal bucalj omgorhdog um.mongol hun bolohoor l ter biz dee.
fgh-d 76.87.42.240 2010 оны 05 сарын 03 01:06 Хариулах
cham shig um unshaad oilgodgyi xyn tyyxiig jaj oilgox be dee. ene xyn chini xarin mongolchyydiin ongorson tyyxiin aldaag uyn deer mongolchyyd aldaj baisan be gedegiig medeesei gesendee bichij baigaa baix.
fgh 79.97.141.151 2010 оны 05 сарын 02 19:36 Хариулах
Shal utagagui yum bichij baih yum. 10 jiliin huuhdiin medeh yumiig sudlaach ta Orosiin arhivd suuj neegee yuda. yamarch shine zuil alga. Sudlaach yum bol odoo jaahan chanriin asuudal deere anhaarch ehlmeer bn. 10 jiliin nomd deer baidag yum yariad uuriguu erdemten geed baval ineedtei l bn. Bas neg zuil naad tavisan zurag tan shal arhichin turhtei zaluugiin zurag bn. Uuchlarai.
Janlav 210.212.49.42 2010 оны 05 сарын 02 19:22 Хариулах
Bagshiinhaa yariltslagiig unshlaa saihan baina. Lektsiin zaaland bgaa 300-d huuhdiig tseejeeree burtgej meddeg hun Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал hiihed yaah we dee. Taniar baharhdag shuu bagshaa. Mongoliin tuuhiig yamar ch bichig tsaas haralguigeer yaridag hun dee, MUIS-GHSS
ulaka1 202.179.11*** 2010 оны 05 сарын 02 18:34 Хариулах
mongolchuud bid tsever tsusaaraa uldsen shuu odoo 1 setgel zoovj baigaa zuil bna humuusee ene emegtei chuudiig hil davuulmaargui bna alban ajilaar yavj baigaa bol uur hereg busd ued bol demii bna huuli gargah heregtei bna za ingeh deer bas hunii erh zurchsluu gene tegvel tsever tsusaara baihuu tiim huuli baihuu gedgiig ard tumneesee asuuj baihaad yosoor huuli gargaj uguuchee gej husej bna mongol erchuud ehchuudee ta bugd demjeeree
бодол 203.91.114.3 2010 оны 05 сарын 02 16:46 Хариулах
аль ч төрд урвагч байдаг. одоо ч байгаа цаашид ч байна. бид харин дотроо баруун зүүн гэж талцах муудалцах хэрэггүй. тухайн үед хэн нэг урвагч новшын хийсэн лайгаас болж тэр овог аймгийн хүмүүсийг бүгдийг муу гэж буруутгаж болохгүй байх. өнөөдөр бид зөвхөн монголчууддаа л итгэж хүчээ нэгтгэх хэрэгтэй. ингэхэд дипломат харилцаатай улсууд л гэж байхаас найз нөхөр орон гэж байдаггүй байх. бүгд л өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьна шүү дээ. бид ч мөн ялгаагүй. дов дошны үзэл бол явцгүй, харин үндэсэрхэг үзэл л хэрэгтэй. манж гэдэг бол хятад биш. огтоос өөр 2 үндэстэн. харин одоо бол уусчихсан, ялгахааргүй болсон. одоо цэвэр хятад цусны хүн цэвэр хятад гэж байдаг ч юм уу үгүй л байх. бид л цэвэр цустай монгол гэж өөрсдийгөө хэлж чадах хүмүүс. хятадууд ер нь хаанаас ч гаралтай юм бүү мэд. бид нар шиг Бөртэ Чоно Гоо Маралаас гаралтай гэж хэлэх үүсэл гарал ядаж домог момог ч байхгүй байх. монголчууд манжын дарлалд 200 жил болсон болохоос биш хятадын дарлалд хэзээ ч байгаагүй юм шүү!!! Монголчу
MONGOLCHUUD EV ZUIGEE OLOOGUID GEJ BN 72.129.114*** 2010 оны 05 сарын 07 10:33 Хариулах
Шадар вангийн тэмцлийн гол сургамж нь монголчууд эв зүйгээ олоогүй, нэг хэсэг нь бусдын төрд үйлчилсэн, нөгөө хэсэг нь үгүйрч ядуурсан, бас яахаа мэдэхгүй цагийг алдсанд учир оршино. ERDEMTEN ZALUU BICHIJ BN. CHINII YARIAD BAIGAA TSUS NUS GEED DEMIIREED YAVCHIH YUM DAA.. 2.7 say hun tei MONGOLIIG BUU HUVAAJ HAGAL!
Зочин 180.235.17*** 2010 оны 05 сарын 02 16:23 Хариулах
За тэгээд хоёр хөрш ижилхэн санааг агуулж, нууцалж ирсэн улс. Цагаа тулахад аль улс нь ч туслахгүй залгина.
гүн 203.91.117.4 2011 оны 12 сарын 03 16:57 Хариулах
чингүнжав болобоос хотгойдын бус халх ойрадын дайчин ван чингүнжав байсан юмаа чин гэдэг нь дайчингын чин гүн гэдэг нь монгол улсын хүн байсан учир гүн жав гэдэг нь бат мэт гэсэн утгатай гэж сонссон юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »